ЭРХЭМ ТАНЫ ЭНЭ ӨДРИЙН АМРЫГ АЙЛТГАЯ !
Бизнесийн салбарт хөрөнгө санхүүжилт, ажлын байр, хууль эрхзүйн орчин гэх мэт тулгарч байгаа бэрхшээлүүд цөөнгүй байдаг. Гэхдээ бидний явуулсан судалгаагаар өнөөдөр бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа хамгийн том бэрхшээлийн нэг нь мэдээ мэдээлэл, мэдлэгийн хомсдол болж байна. Тэд бизнесээ амжилттай явуулахын тулд бусад байгууллагатай хэрхэн харилцах, хүний нөөц, маркетинг, борлуулалт, санхүү, нягтлан бодох бүртгэлийг хэрхэн хөтлөх болон ХАБЭА-н үйл ажиллагааг хэрхэн удирдах талаарх мэдлэгээр дутагдалтай байсаар байна.
Мөн оюутан залууст эрдмийн ажлаа бичихэд шаардлагатай thesis, диссертацийн загвар (template), бичилтийн стандарт, бие даалт, рефератын загвар, ном товхимол зэрэг мэдээлэл хомсдолтой байна.
Бид энэхүү хомсдлыг арилгах чиглэлээр идэвхтэй ажилласнаар бизнес эрхлэгчид, төрийн ба бизнесийн байгууллагын ажилтнууд, оюутан залуус, судлаачид болон бусад мэргэжилтнүүдэд туслах, мэдлэгийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран бусадтай хуваалцах талбар бий болгохыг зорилоо.
Ийнхүү иргэд, аж ахуйн нэгжүүдийг шаардлагатай мэдлэгээр хангах, өөрт хэрэгцээтэй байгаа бичиг баримтын бэлэн загвар файл татах боломжийг бүрдүүлээд байна.
Манай цахим хуудсанд зочлон саатаж буй танд баярлалаа.
WWW.TATAARAI.MN