ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Ерөнхий зүйл
1.1. Та “TATAARAI.MN-ТАНД ТУСЛАХ ТАЛБАР”-(цаашид “TATAARAI.MN” эсвэл “БИД” гэх)-ийн хэрэглэгч болохын урьд тус "Үйлчилгээний нөхцөл"-тэй сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үйлчилгээ авах эрх үүснэ.
1.2. Энэхүү "Үйлчилгээний нөхцөл" нь хэрэглэгч та, бидний хооронд байгуулсан гэрээ бөгөөд TATAARAI.MN-аас төрөл бүрийн хөдөлгөөнт хэрэгсэл болон бусад төхөөрөмж ашиглан дүрэм журам, гэрээний загвар, ажлын байрны тодорхойлолт, тушаал болон маягтын загвар, бизнес төсөл, цахим ном зэрэг баримт бичиг болон бүтээл(цаашид “Контент” гэх)-ийг унших, үнэгүй татаж авах, худалдан авах, нийлүүлэх(цаашид “Үйлчилгээ” гэх)-тэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.3. TATAARAI.MN нь тус Үйчилгээний нөхцөлийн 1.2-т заасан үйлчилгээг зөвхөн цахим хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх байнгын ажиллагаатай вэб сайт байна.
1.4. “TATAARAI.MN-ТАНД ТУСЛАХ ТАЛБАР” барааны тэмдэгт нь бидний өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн хэлбэрээр зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
1.5. Тус "Үйлчилгээний нөхцөл"-ийн хэрэгжилтэнд TATAARAI.MN болон хэрэглэгч тал хамтран хяналт тавина.
2. Бүртгэл
2.1. TATAARAI.MN-ийн хэрэглэгчид үйлчилгээ авахдаа бүртгэл үүсгэж болох ба бүртгэл сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
2.2. Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах ёстой бөгөөд цаг үргэлж шинэчилж, мэдээллийн үнэн зөв, бодит байдал болон хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийн хамгаалалтанд хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
2.3. Хэрэв та бусад платформыг ашиглан өөрийн бүртгэлээр TATAARAI.MN-ийн хэрэглэгч болохыг сонговол тухайн бүртгэлээрээ дамжуулан хэрэглэгчийн нэр, кодолсон нэвтрэх мэдээлэл болон бусад мэдээллийг цуглуулахыг бидэнд зөвшөөрсөн гэж үзнэ.
2.4. Хэрэглэгч та бусад платформын бүртгэлээр нэвтрэхдээ тухайн платформын мэдээлэл хамгаалах бодлого, ашиглах нөхцөлийг баримтална. Энэхүү бүртгэлээ ашигласнаар хэрэглэгч нь тухайн бүртгэлээс TATAARAI.MN руу, мөн TATAARAI.MN-г ашиглан тухайн бүртгэл рүү хэрэглэгчийн мэдээлэл дамжуулах зөвшөөрөл олгож байгаа болно.
2.5. TATAARAI.MN-ийн нэг хэрэглэгч нь зөвхөн нэг л и-мэйл хаягаар эсвэл бусад платформын бүртгэлээр гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг, бусад платформын бүртгэл нь дахин өөр хэрэглэгчид ашиглагдахгүй.
2.6. TATAARAI.MN-д шинээр бүртгүүлснээр хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх зэрэг мэдээлэл хадгалагдах ба хэрэглэгчийн банкны төлбөрийн картын эсвэл нууц үгний ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
3. Зохиогчийн эрхийн хамгаалалт
3.1. TATAARAI.MN-д нийтлэгдсэн контентууд нь зөвхөн тухайн контентын зохиогчийн оюуны өмч бөгөөд тухайн зохиогч нь уг контентын хувьд зохиогчийн онцгой эрх эдэлнэ.
3.2 .TATAARAI.MN мэдлэг, мэдээллийн цахим сан, түүний програм, код, бүтэц нь бидний оюуны өмч болно
3.3. Бид хэрэглэгч танд контентыг бүхэлд нь эсвэл аль нэг хэсгийг хуулбарлах, олшруулах, тараах, түгээх, орчуулах, өөр хэлбэрээр үүсмэл бүтээл болгон өөрчлөх, нийтлэх, дамжуулах, арилжааны зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, түрээслэх, зээлдүүлэх, нийтэд дэлгэж үзүүлэх зэрэг аливаа онцгой эрхийг олгоогүй, шилжүүлээгүй, зөвшөөрөөгүй болно.
3.4. Хэрэглэгч нь TATAARAI.MN-ийн үйлчилгээгээр дамжуулан авсан аливаа контентыг хуулбарлах, олшруулах, тараах болон худалдах хатуу хориотой.
3.5. Хэрэглэгч нь контентыг зөвхөн "Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль"-д заасан хүрээнд амины буюу хувийн хэрэгцээндээ зориулан хязгаартайгаар ашиглах, эш татах, хэсэгчлэн хуулбарлаж болох бөгөөд эх сурвалжийг заавал дурьдсан байна.
3.6. Хэрэглэгч нь энэхүү "Үйлчилгээний нөхцөл" болон "Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль"-д заасныг зөрчин контентыг хуулбарласан, борлуулсан, олшруулсан, дамжуулсан, түгээсэн, өөрчилсөн, ашигласан, түрээсэлсэн, зээлдүүлсэн, нийтэд дэлгэж үзүүлсэн бол зохиогчийн эрхийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ.
3.7. TATAARAI.MN нь контент, мэдээллийг зөвхөн дамжуулах талбар болохын хувьд контентын агуулга, түүнд орсон үзэл баримтлал, бодлого, зөвлөгөө, үйлчилгээ, санал зэрэгт редакцийн хяналт тавьдаггүй бөгөөд тухайн контент доторх мэдээлэл, баримтын үнэн зөв, найдвартай байдлыг болон тэдгээрээс болж учирсан аливаа хохирол, гэм хорыг хариуцахгүй.
4. Төлбөр тооцоо
4.1. TATAARAI.MN-д бүртгэлтэй болон бүртгэлгүй бүх хэрэглэгчид “Үнэгүй” төрөлд хамаарах контентыг хязгааргүй татах, үзэх эрхтэй.
4.2. TATAARAI.MN нь “Багцын” болон “Төлбөртэй” төрөлд хамаарах контентуудыг "Контент нийлүүлэгч"-ийн тогтоосон үнээр хэрэглэгчдэд хүргэнэ.
4.3. Хэрэглэгч нь контентуудаас нэг дор 10-аас дээш ширхэгийг худалдан авах бол тэдгээрийг багцалж, нийт үнийн дүнгээс 10% хөнгөлөлт эдлүүлж болно.
4.4. Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө онлайнаар төлнө.
4.5. TATAARAI.MN-д байрласан контентуудын үнэ нь бүх төрлийн хураамж болон татвар багтсан эцсийн худалдаалах үнэ байна.
5. Гэрээ дуусгавар болох
5.1. Хэрэглэгч болон TATAARAI.MN-ийн хооронд үүсэх аливаа харилцааг Монгол Улсын холбогдох хүчин төгөлдөр хууль, дүрэм, журмаар зохицуулах ба хэрэглэгч аливаа хууль бус үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон буюу илэрсэн тохиолдолд TATAARAI.MN нь ямар нэг хязгаарлалтгүйгээр тухайн хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, бүртгэлийг хаах, захиалга цуцлах эрхтэй болно. Хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
5.2. TATAARAI.MN нь ямар ч үед Үйлчилгээ(эсвэл түүний аль нэг хэсэг)-г түр буюу бүрмөсөн өөрчлөх эсвэл зогсоох эрхтэй. TATAARAI.MN нь Үйлчилгээг өөрчлөх, түр зогсоох, цуцлах талаар хэрэглэгч болон гуравдагч этгээдийн өмнө ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй гэдгийг хэрэглэгч нь хүлээн зөвшөөрсөн болно.
6. Буцаалт
6.1. TATAARAI.MN-с хийгдсэн бүх худалдан авалт, аливаа хураамжны төлөлт эцсийнх бөгөөд төлбөр хийгдсэн тохиолдолд төлбөрийг бүтэн болон хэсэгчлэн буцаан олгохгүй болно.
7. Үйлчилгээний нөхцөлд орох өөрчлөлт
7.1. TATAARAI.MN нь цаашид энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-ийн тодорхой заалтыг шууд хэрэгжих нөхцөлөөр өөрчлөх эрхтэй байна.
7.2. TATAARAI.MN нь тус "Үйлчилгээний нөхцөл"-ийг контент, үйлчилгээтэйгээ уялдуулахын тулд шинэчилж болно. "Үйлчилгээний нөхцөл"-ийн эхэнд тавигдсан шинэчилсэн огноог танд сүүлийн өөрчлөлтүүдийг мэдэгдэхэд ашигладаг болно. Ийнхүү шинэчилсний дараа та TATAARAI.MN-д нэвтрэх буюу ашигласнаар тэдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
7.3. TATAARAI.MN нь вэб сайт дээрх мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт, урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
8. Холбоо барих
8.1. TATAARAI.MN нь хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ байнгын холбоотой байж, тэдэнд заавар зөвлөгөө өгч, тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, ирүүлсэн санал, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж байна.
8.2. Хэрэглэгч болон контент нийлүүлэгчид TATAARAI.MN-ын талаар санал, гомдол, шинэ санаа, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
8.3. Дараах мэдээллийн сувгаар хэрэглэгчидтэй харилцана:
Утас: 76768787
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/tataarai.mn
И-мэйл: tataarai.mn@gmail.com